Хятадын байлдааны онгоц дахин сандаргав
Хятадын байлдааны онгоц болонАНУ-ын ажиглалтын онгоц Олон улсын агаарын бүсэд маш ойрхон зайтай өнгөрчээ. Тодруулбал, Хятадын байлдааны хоёр онгоц шар тэнгис дээгүүр Олон улсын агаарын бүсэд АНУ-ын ажиглалт хийж явсан онгоцтой маш ойрхон зөрж, сандаргасан тухай Америкийн албаныхан мэдээлсэн байна.
Энэ явдал Си дарга АНУ-д өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр хүлгийн жолоо залсан эхний өдөр болжээ. Өмнө нь ч гэсэн ийм явдал болж байв. Энэ сарын 15-ны өдөр Хятадын мөн л хоёр байлдааны онгоц АНУ-ын цэргийн ажиглалтын RC135 загварын онгоцны явах замд саад хийж, урд нь хөндөлдсөн тухай ч мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьж байсан юм.
Тухайн үед АНУ-ын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч Петер Күүк тодорхой зүйл хэлж чадахгүй ч ийм явдал болсон нь үнэн хэмээн баталж байсан. Тэрбээр “Манай нисгэгчид Хятадын онгоц урд нь хөндөлдөж, замыг нь хаасан гэсэн мэдээллийг ирүүлсэн” гэж сэтгүүлчдэд ярьж байв.
Б.Даваа
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/79627.shtml?alias=world">www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ