Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё үргэлжилж байна. Аки башёг ганцаараа тэргүүлж буй озэки Тэрүнофүжи өрсөлдөгч нараа бяраар илүүрхэн ээлжит даваагаа авсаар байна. Түүний хувьд бусдаас түрүүлж нэг ч уналгүй найм давж 50 хувийн амжилтаа үзүүллээ.

Ичиножо М.Ичинноровын хувьд өчигдөр 71 дэх ёкозуна Какүрюү М.Анандад өвдөг шороодсон юм. Эхний найман өдрийн дараа Тэрүнофүжи башёг уналгүй тэргүүлж, их аварга Какүрюү, озеки Кисеносато, Икиой нар нэг унаатай нэхэж байна.

Гурван жилийн дараа дахин дээд зиндаанд барилдаж байгаа манай бөх Асасэкирюү Б.Дашням тун сайн байсан ч сүүлийн хоёр өдөр унаж даваа унаа нь тэнцээд байна.

Харин өнөөдөр манай залуу хүчтэнүүд болох Тэрүнофүжи, Ичиножо нар барилдана. Мөн өчигдрийн барилдааны үеэр нэгэн онцлог үйл явдал болсон нь өнгөрсөн башёд зодог тайлсан Кекүтэнхо Н.Цэвэгням анх удаа барилдааныг тайлбарласан явдал байлаа.Зодог тайлаад ояката болсон Их аварга Китаноумигийн хамтаар Н.Цэвэгням NHK телевизээр бөх тайлбарласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ