Хальтирч унаад хагас сая доллартай болов

Dunkin’ Donuts кофены сүлжээ газар Нью-Жерси муж дахь тус үйлчилгээний газрын үүдэнд хальтирч унаад өөр дээрээ халуун кофе асгасан нэгэн үйлчлүүлэгчдээ 522 мянган доллар төлөхөөр болжээ. Талууд шүүх хуралдаан болохоос өмнө эвлэрч, нөхөн төлбөрийн хэмжээг тохиролцсон аж.

Мария Марсала гэдэг эмэгтэй тус кофены газраас гарахдаа үүдэнд нь байсан ёрдгор зүйлд тээгэлдэж унажээ. Унахдаа тэрбээр гар, өвдгөө шалбалаад зогсохгүй цаасан аяганаас асгарсан халуун кофенд түлэгдсэн байна. Энэ хэргийг шүүх хуралдаан есдүгээр сарын сүүлээр болох ёстой байсан ч талууд эвлэрэх замаар асуудлыг шийдсэн гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ