Багш нар нэгнийхээ амийг хөнөөжээ

АНУ-ын Кливлэнд хотын “Delta State” их сургуулийн багш нар нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. “CNN” агентлагийн мэдээлснээр профессор Шаннон Ламб гэгч өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагт оюутны байрын гадна түүхийн багш Этан Шмидтийг буудаж хөнөөсөн байна.

Түүхийн багш шархаа дийлэхгүй нас барсан бөгөөд профессорыг өөр хүн амины хэрэгт сэжиглэж байгаа юм.

Шаннон Ламбыг цагдаа нар хайж байгаа ба түүний сэтгэц хэвийн хэмээн сургуулийн удирдлагууд мэдэгджээ. Тэрбээр ямар шалтгаанаар хүний аминд хүрсэн нь тодорхойгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ