Хуурамч гүнжид залилангийн хэргээр 13.5 жилийн ял оноов
БНХАУ-ын Дээд шүүх Манж Чин улсын угсаа залгамжлах гүнж хэмээн өөрийгөө олон нийтэд танилцуулж, иргэдийг залилсан Ван Фенгунг гэгчид 13.5 жил оноосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллэжээ.
Ван Фенгунг иргэдтэй уулзахдаа “Хятадын сүүлчийн эзэн хаан Айсинь гёро Пу и буюу Пу Игийн өв залгамжлагч” гэж танилцуулахаас гадна хааны бар сийлбэртэй тамгыг үзүүлдэг байсан аж.
Мөн тэрээр “Хааны сан хөмрөгт өөрийнх нь нэр дээр хадгалсан 20 сая ам.доллар бий” хэмээн иргэдийг хуурч, залилдаг байжээ. Хуурамч гүнж иргэдээс мөнгө авахдаа буцаагаад 3-10 дахин өсгөж өгнө хэмээн худал хэлж, ойролцоогоор 380 мянган ам.доллар залилжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ