Гадуур тархаж буй ханиад гэдэс, ходоодыг өвчлүүлж байна
Сүүлийн өдрүүдэд гэдэс өвдөх шинж тэмдэг хүмүүст ихээр илрэх болсон. Тэр тусмаа бага насны хүүхдүүд халуурч улмаар гүйлгэж байна. Энэ тохиолдолд ямар эмчилгээ хийх талаар эмч мэргэжилтнүүд ингэж зөвлөжээ.
Тэд хэлэхдээ "Энэ жилийн ханиад халдварын шалтгаантай байна. Ханиад бохир гараар дамжиж, гэдэс ходоодыг өвчлүүлж байгаа. Тиймээс ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн эхлээд гараа угааж хэвших шаардлагатай. Эцэг, эхчүүд хүүхдэд үзүүлэх анхны тусламжаа буруу хийдэг.
Тухайлбал, хүүхэд нь бөөлжөөд эхлэхээр угжаар нь хоросол өгдөг. Ингэж болохгүй. Хоросолыг заавал халбагадаж өгөх ёстой. Өөрөө хэлбэл, хоросолын найрлагад бага, багаар уух ёстой бэлдмэл байдаг. Мөн яаралтай эмнэлгийн үйлчилгээ авах ёстой" гэв.
Хичээл, цэцэрлэг эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийн бөөгнөрөл ихэссэн. Үүнээс болж хүүхдийн өвчлөл нэмэгдсэн байна. Ялангуяа бага насны хүүхдүүд ихээр өвдөж эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь бөөлжсөн, суулгасан шинж тэмдэгтэй байгаа аж.
Г.Ганаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ