М.Батчимэг гишүүний зөвлөхөд эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноожээ

Өнгөрсөн сарын 26-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын иргэн З.Ханджавд холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Сэжигтэн З.Ханджавыг эх орноосоо урвасан хэрэгт буруутган шалгаж, шүүхээс 16 жилийн ял оноосон байна.

Эх сурвалжийн хэлснээр, тэрээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх ажээ. З.Ханджав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна.

Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэг (Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. 79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах) 79 дүгээр зүйлийн 79.1-д “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Эх сурвалж MEDEE.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ