Урлагийнхан балчир үрсээрээ Үндэсний брэнд чимэх болов

Урлагийнхан ихэвчлэн гаднаас орж ирсэн импортын бүтээгдэхүүн болон томоохон брэндийн нүүр царай болох сонирхолтой байдаг. Харин сүүлийн үед уламжлалт сэтгэлгээн дээр илүү төвлөрч, Үндэсний бүтээгдэхүүнээ гэр бүлийн гишүүн бүр хэрэглэж буй цогц байдлаар “Үнэлэмжийн сурталчилгаа”-нд тоглох шинэ хэв маяг тогтож байгаа нь олны таашаалд нийцэж буй.

Түүнчлэн дөнгөж төрсөн нялх үрээ хэвлэлийн хуудаснаа шар мэдээллийн хэлбэрээр гаргахаас илүү зохист байдлаар гэр бүлээрээ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй өнгө аяс бүхий эерэг өнгө төрхөөр гаргаж ирэх “сэргэлэн одууд” ч байна.

Тухайлбал, уртын дуучин Б.Номин-Эрдэнэ урд жил охинтой болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн царай төрхөө харуулаад байдаггүй Б.Номин-Эрдэнэ төрөөд удаагүй байхдаа “Бумбын Улаан Хонгор” компанийн “Охин төрлөө..,” Үндэсний брэндийн нүүр царайг охинтойгоо хамт бүтээсэн билээ.

Уг залгамж халааг саяхан дуучин Ану буюу хоёр хүүхдийн ээж болж, даруухнаар аж төрөх болсон Ч.Уранхолбоо үргэлжлүүлж, том охин Бүжинтэйгээ “Охин төрлөө..,” Үндэсний брэндийн сурталчилгаанд тоглоод амжсан нь багагүй дуулиан тарьсан.

Энэ мэтээр урлагийнхан гаднаас орж ирсэн памперс, сүүний рекламд гэр бүлээрээ тоглохоосоо илүүтэйгээр Үндэсний тансаг зохицлыг гэр бүлийн хэрэгцээнд тулгуурлан гаргаж ирж буй нь сайшаалтай. Уг сурталчилгааны хосолмол шинж нь тухайн брэндийг сурталчлаад зогсохгүй эргээд нийгэмд тэргүүлэгч шинж чанартай урлагийнхны гэр бүлийн бат бэх байдлыг харуулж буйгаараа онцлог юм.

Г.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ