Д.Отгондалай Азийн аварга боллоо

2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгондалай алтан медаль, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль авлаа.Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж Монголын баг тамирчдаас Д.Отгондалай алтан медалийн болзол хангалаа. 60 кг-д өрсөлдсөн тэрээр Казахстаны тамирчин З.Сафиуллинтай тулалдаж, 2:1-ээр хожин тивийн аварга боллоо.

Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар нэг, хоёрдугаар тойрогт тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/,Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдсэн.

Г.Ган-Эрдэнэ (49 кг), Э.Идэрхүү (56 кг),Д.Отгондалай (60 кг), Б.Түвшинбат (69 кг) нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-ийг зорих эрхтэй болоод байна.

Улмаар Д.Отгондалай тивийн аварга болж, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ