Арьен Роббен бэртлээ
Өнгөрсөн шөнө Голландын шигшээ баг талбайдаа Исландын шигшээг хүлээж авч, 0:1-ээр хожигдсон билээ. Энэ тоглолтод Мартинс Инди улаан хуудас авснаар багаа хөөдсөн юм. Тэгвэл энэ тоглолтын үеэр Голландын шигшээ багийн ахлагч Роббен хөнгөн бэртэл авч, тоглолтын эхний хагаст талбайг чөлөөлсан аж. Тэрбээр энэ талаар “Би энэ тоглолтод маш сайн бэлтгэсэн. Гэхдээ тоглолтын эхний хагаст цавинд хөндүүрлэж, тоглолтыг үргэлжлүүлж чадахааргүй болсон” хэмээн ярьсан байна. Тэрбээр “Байерн”-ы хамтаар Бундеслигийн дараагийн тойргийн тоглолтод оролцож чадахааргүй боллоо. Мөн шигшээ багийнхаа хамтаар Туркийн эсрэг тоглолтод оролцохгүй нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ