Эрчүүд сексийг юунд ашигладаг вэ?
Ямар нэг зорилгод хүрэхийн тулд эрх мэдэл, мөнгө ба алдар нэрийг бодвол сексийг ашиглах нь харьцангуй цөөн. Гэвч энэ нь үр дүнгүй арга гэсэн үг биш. Сексийг эмэгтэйчүүд болон бусад эрчүүдэд өгөх дохио болгон ашиглаж, өөрийн эрх мэдэл, мөнгө ба алдар нэрийг зарлана. Эмэгтэй хүмүүс ч бас сексийг ашигладаг болохоор эр хүний тухайд хэр их эрх мэдэл, мөнгө ба алдар нэртэй болохын хэрээр эмэгтэйчүүдийн сэтгэлийг булаах магадлал өндөр.
Харин эмэгтэй хүний анхаарал нь таны ололтыг ажиглаж буй хүмүүсийн хувьд дохио болж өгнө. Эсвэл та бусад олонхи хүний адил зөвхөн махбодийн таашаалын төлөө сексийг ашиглахыг хүсдэг байж болно. Сексийн төлөө секс. Бусад тохиолдолд та ганган хүүхний гараас хөтлөн алхаж яваагаа харуулснаас авах таашаал түүнтэй бэлгийн харьцаанд орох таашаалаас хүчтэй ялгарна. Эрх мэдэл, мөнгө ба алдар нэрийн хэр хэмжээ таныг зорилгодоо хүрэхэд тусалж байгааг та олж мэднэ.
Нийгмийн өндөр байр суурьтай эрчүүд нийгэмд доогуур байр суурьтайг бодвол эмэгтэйчүүдийн сэтгэлийг хавьгүй их татдаг болохыг хүмүүс таамагладаг. Үүнийг судалгаа ч баталж өгсөн. Тэгэхээр эмэгтэй хүн үлэмжийн шалгуур маягийн үүрэг гүйцэтгэж байна. Судалгааны явцад судлаачид гэр бүл, хосын гэрэл зургуудыг судалж үзээд эр хүнийг доорх байдлаар дүгнэжээ. Хэрэв эр хүний хажууд дур булаам эмэгтэй байх юм бол тэр эрийг их азтай ба ухаалаг гэж хүлээн авдаг байна. Харин царай муутай эмэгтэй байвал эсрэгээр. Иймэрхүү үнэлэмжүүдэд үндэс бий. Царайлаг биш залуухан эр сайхан эмэгтэйн анхаарлыг татахын тулд баян, эсвэл хүчирхэг, нэг бол алдар нэртэй байх ёстой.
Таны амжилтыг дагадаг сексийн харьцаа нь хүнд хэцүү хөдөлмөрийн сайн шагнал юм. Хүрсэн амжилтаа бусдад харуулах тааламжтай бөгөөд эвтэй арга. Амжилтанд хүрээгүй хүн таны эзэмдэж байгаа эмэгтэйн анхаарлыг татна гэж найдах ч хэрэггүй. Бэлгийн эзэмдэлт таныг нэг үгээр өмчтөн болгох ба таны алдар нэрийг өсгөнө. Ялангуяа бусад эрчүүдийн шүлсээ гоожуулдаг эмэгтэйг эзэмдэж байвал бүр өснө. Тэд таны таашаалд атаархана. Бусад хүний хүлээн авч байгаа байдал нь бодит байдлыг хэвшүүлдэг. Тиймээс хүмүүсийн нүдэнд өсөхийн хэрээр таны нийгмийн байдал өсөхөд нөлөөлнө. Та хавьтагчаа бардамнан гайхуулах замаар бусад эрчүүдэд сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь загвар өмсөгч, жүжигчин юм уу баян удмын эмэгтэй байж болно. Гэхдээ сексийг ийм талаар ашигладаг эрчүүд эмэгтэй хүний сайн талууд гэхээсээ илүү гадаад үзэмжинд гол дүн өгдөг. Өрсөлдөөн ил тод бөгөөд хожилгүй байж болно.
Александрын их дэлгүүрийн эзэн Жонатан Фаркас 50 гарсан хойноо залуу насаа ийнхүү дурсжээ. “Та загвар өмсөгчидтэй хамт ил тод харагдах ёстой. Учир нь энэ жинхэнэ үнэтэй эд. Залуус бидний дунд бие биенээ давах хүсэл байх ба байнга өрсөлдөөн явагддаг. 3 юм уу 4 мянган долларын загвар өмсөгч чамтай явалдсан уу?.Дональд Трамп нэгэн эмэгтэйн тухай онгирон ярихдаа: - Би түүнтэй хамт ресторанд ороход эрчүүд уйлдаг байсан” гэжээ. Хүмүүс түүний эмэгтэйг биш харин тэдний болзоог харан ийм байдалд орж байхыг тэр анзаарчээ. Харин танд ямар эмэгтэй таарах вэ? Хөөрхөн бөгөөд үдэшлэг цэнгүүн сайн зохиодог телевизийн хөтлөгч эсвэл гэрээсээ анх удаа гарсан том хөхтэй хөдөөний хөөрхөн бүсгүй, англисакс юм уу протестант шашинтан эмэгтэй юу? Өөрийгөө сексийн тодорхой түвшинд хүргэхэд түлх. Жишээ нь хамгийн түгээмэл зорилгуудын нэг нь олон хамтрагчтай байх явдал. АНУ-ын ерөнхийлөгч асанКеннеди дандаа “Би эмэгтэй хүнийг нэг л удаа эзэмдсэн бол дахиж сонирхдоггүй” гэдэг байв. Тэрбээр цаашдын харьцаа биш харин цаашдын эзэмдэлтэд тэмүүлдэг. Тэр дээд амжилт тогтоож үүнийгээ ч эвдэнэ. Хүмүүс өмнөх ерөнхийлөгч нараа хол хаясан Кеннедигийн олон эмэгтэйчүүдийн тухай түүхийг ярихад Жонсон ширээ тас хийтэл алгадаад: “Чөтгөр гэж би бүр олон эмэгтэйтэй явалдсан. Ямар нэг урьдчилсан зорилгогүйгээр” хэмээн дуу алджээ. Сагсан бөмбөгийн од Уилт Чемберлен амьдралдаа 20 мянган эмэгтэйтэй бэлгийн амьдралд орсон гэдэг. Харин Эрвин Мэжик Жонсон 2 мянган эмэгтэйтэй.
Хэрэв танд эмэгтэй хүнтэй харьцаагаа төгсгөлд нь хүргэх хангалттай цаг хүч ба энерги үгүй бол сэтгэл бүү зов. Энэ чухал биш. Та бэлгийн харьцаанд оролгүйгээр бусад эрчүүдэд сэтгэгдэл төрүүлж чадна. Генри Киссинжер бусад эрчүүдэд сэтгэгдэл төрүүлэх, тэднийг өдөөн хатгахын тулд өөртөө толгой эргэм имижийг бодож олсон. Тэр хүмүүсийн нүдэнд өөрийгөө маш тачаангуй хүн мэт харагдуулдаг. Эмэгтэй хүний тухай мэдлэгтээ тулгуурласан янз бүрийн наргиан үе үе хэлнэ. Амралтын өдөр бүр гял цал хүүхэнтэй Цагаан ордонд харагдаж сэтгэгдэл төрүүлдэг байсан. Гэтэл Киссинжер хамт яваа хүүхнүүдтэйгээ бэлгийн харьцаанд бараг ордоггүй байжээ. Түүний хувьд энэ чухал биш. Тэр сэтгүүлчдэд тайлбарлахдаа бүхнийг чадагч хүчирхэг залуугийн дүр төрх нь сэтгэгдэл төрүүлэхийн тулд л хийгдсэн гэжээ. “Миний хүүхэмсэг эр гэсэн нэр надад чамгүй ашиг өгсөн. Одоо ч хэрэг болсоор байна. Учир нь түүний тусламжтайгаар би хүмүүст өөрийгөө ямар нэг музейн үзмэр биш гэж батлахад амар байдаг” гэжээ.
Гэвч сексийг ашиглах нь зөвхөн хүмүүст өөрийгөө гайхуулах зүйл биш. Энэ бол нэг төрлийн байлдан дагуулалт, тэгэхээр өөрийн хүчиндээ итгэхэд тусална. Та одоо өөрийн хүсэлд нийцүүлэх гавъяатай. Учир нь та хүчирхэг, баян ба алдар нэртэй бөгөөд танд олон боломж бий. Хэрэв та анхаарлыг нь татах гавъяатай гэж үзсээр байтал эмэгтэй хүн огт анзаарахгүй бол та өөрийгөө баян, чухал, алдар нэртэй гэж харуулбал үйлчилж эхэлнэ. Бас хамтран зүтгэгчид таныг ямар их атаархлын нүдээр харахыг та олж харна. Эрх мэдлээ үзүүл. Генри Киссинжерийн хэлсэн үг бий. “Хүч бол анхдагч өдөөгч эхлэл”. Гэхдээ эрх мэдлээ харуулах шилдэг аргуудыг олох хэрэгтэй. Жишээ нь ерөнхийлөгч Никсоны өмгөөлөгч Жон Дин нэгэн бүсгүйг сонирхсон ч өнөөх нь түүнд утасны дугаараа өгөхөөс татгалзжээ. Тэгэхээр нь Цагаан ордны нэртэй операторуудыг ашиглан түүний дугаарыг хайлгаад дараа нь түүн рүү утасдаж эрх мэдлээ гайхуулах боломж гаргажээ. Мөнгөө мэдүүл. Гэр, машин, хувцас гээд өдөр тутмын зардалд их мөнгө зарцуул. Хачин алхам үйлд. Сэтгэгдэл төрүүлэхийн тулд түүнд зориулан үнэтэй бэлэг ав. Найруулагч Скотт “том хөхтэй” харьцах дуртайгаараа нэрд гарчээ. Тэрбээр өнөөх үнэт том эдтэй эмэгтэйчүүдээ гайхуулах үзүүлбэр зохиодог байв. Тэр бүү хэл заримынх нь хөхийг томсгох мэс заслын төлбөрийг хийж байсан бөгөөд үүнийгээ зөвхөн тэдний төлөө биш бас өөрийнхөө төлөө хийдэг байлаа. Төлбөрийн картаа биширч байгаа эмэгтэйдээ өгөөд хэрэглэх бүрэн эрхийг олгоорой. Алдар нэрээ мэдүүл. Жүжигчин Бен Аффлек энэ талаар “Алдар нэрд гарсан хүн эвдэрдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийн тухайд бол та дур булаам хэвээр” гэжээ. Жүжигчин Эндрю Маккарти 1980 онд түүнд ирсэн алдар нэр нэг л зүйлээс бусдыг өөрчлөөгүй гэжээ. Өөрчлөгдсөн зүйлийнхээ талаар: “Улам олон дэгдээхэйнүүд надтай ойр харьцаанд орохыг хүсдэг болсон” гэсэн байдаг. Алдар нэрээс авч болох бүхнийг ав. Таны шүтэн бишрэгчид танихуйц тийм газраар яв. Тэгвэл ямар чухал хүнтэй яваагаа бүсгүй ойлгоно. Тодорхой хэдэн рестораны байнгын үйлчлүүлэгч бол. Тэд танд хамгийн үнэ цэнэтэй түнш хэмээн хандах болно. Энэ бүхэн бодит байдалд та зарим нэг эрх мэдэл, мөнгө ба алдар нэртэйг өгүүлнэ.
Хэрэв үгүй бол... Өөрийн гадаад төрх, мөн дээд зиндааныхны үг хэллэгээр ярилцаж сурах чадвар дээр ажилла. Хэрэв та мөнгө, хүч ба алдар нэрийг сексийн зорилгоор ашиглах юм бол таныг хүний тань хувьд үнэлнэ гэж бүү хүлээ. Хэдийгээр эмэгтэйчүүдээс цөөн боловч эрчүүд ч бас алдар нэр, мөнгө ба эрх мэдэлд хүрэхийн тулд сексийг ашигладаг. Алдар нэртэй эмэгтэйн хүрээлэлд багтахад холимог мэдрэмж төрнө. Нэг талаас та олонхи эрчүүдийн адилаар эмэгтэй хүний сүүдэрт дарагдах нь таалагдахгүй. Учир нь та өөрөө анхаарлын төвд байхыг хүсч байгаа шүү дээ. “Секс ба хот” номын зохиогч Кэндас Пушпел өөрийгөө “нэг их нэртэй хүн биш” хэмээн нэрлэхдээ өөрийн туршлага дээр олон зүйлийг мэдэж авчээ. “Юу үнэн бэ гэвэл эр хүнд бусдын анхаарлыг өөрөөс нь илүүтэй татдаг эмэгтэйн дэргэд байх нь таалагддаггүй” гэжээ. Нөгөө талаас алдар нэртэй эмэгтэй бол таны ангийн олз. Тэр хамаг нэр төрөө чирэн ирж таныг сонгожээ. Тэр эмэгтэй алдар нэртэйн хэрээр эрчүүд таны ялалтыг өндөр үнэлэх болно. Энэ нь хүндэтгэл төрүүлж, таны алдар нэрийг түшиж тулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ