Н.Номтойбаяр Ц.Сандуйд гар хүрчээ
-ТЭДНИЙ ЗОДООН Ц.САНДУЙГ Д.ОЮУН-ЭРДЭНИЙ ТАЛД АЖИЛЛАСАН ГЭХ ХАРДЛАГААС ҮҮДСЭН БОЛОЛТОЙ-
Саяхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төрсөн өдрөө тэмдэглэж, найз нөхдийнхөө хүрээнд парти зохион байгуулжээ. Түүний баярт УИХ-ын гишүүн О.Содбилэг, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Нийслэлийн Монгол ардын намын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтэй залуус оролцсон байна. Харамсалтай нь Н.Номтойбаярын төрсөн өдөр нөгөө л зодооноор өндөрлөжээ.
МАН-ын гишүүдийн ярьж буйгаар, Н.Номтойбаярын төрсөн өдөрт Ц.Сандуй ганцаараа бус н.Ганболд гэх найзынхаа хамт очсон аж. “Найр хавтгайрч” байх үеэр тэд хоорондоо маргалдаж, улмаар Н.Номтойбаяр Д.Сандуйгаа нүүр нүдгүй зоджээ. Тэдний зодооныг харж зогссон төрсөн өдрийн зочид дундаас Д.Сандуйгийн найз н.Ганболд гэх залуу Н.Номтойбаярыг боож унаган, найзыгаа авч зугтсан аж. #c0c0c0;">Ц.Сандуйгийн биед хөнгөн гэмтэл учирсан ч тэрээр цагдаад гомдол гаргаагүй бөгөөд тэд эл хэргийг “хав даржээ”.
Тэдний зодолдоон нэлээн дээр үеийн хоёр эрх ашгаас үүдэлтэй аж.
Анх хамтарсан Засгийн газар байгуулагдах үед Ц.Сандуйг сайд болох нь гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Ц.Сандуй ч сайд болох хүсэлтэй МАН-ынхаа даргадаа уламжилжээ. Харин түүнд залуучуудын байгууллагаасаа дэмжлэг аваад ирвэл татгалзах зүйлгүй гэжээ. Ингээд тэрээр тухайн үед Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо (НАМЗХ)-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Номтойбаярт хүсэлтээ уламжилжээ. Харамсалтай нь Н.Номтойбаяр түүний хүсэлтий хариуд "Сайд битгий хэл дэд сайдад ч дэмжихгүй" гэдгээ илэрхийлсэн байна. Энэ нь тэдний хооронд зөрчил үүсэх нэг шалтгаан болсон бололтой.
Түүний дараахан НАМЗХ-ны ерөнхийлөгчийн төлөөх МАН-ын залуусын "Хун тайж нар ба Ардын хүүхдүүд" дайн эхэлсэн. Энэ үеэр Нийслэлийн намын хороо төдийгүй Ц.Сандуй, Ц.Оюун-Эрдэнийн талд ажиллаасан ажээ. Дээрх хоёр шалтгааны улмаас Н.Номтойбаяр, Ц.Сандуйг нүүр нүдгүй зодсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ