Ширэн бээлийтнүүдээс дөрөв нь ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Эдгээр өдрүүдэд Казахстан улсад сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тивийн аваргын энэ удаагийн тэмцээн нэлээд хатуу нөхцөлтэй зохин байгуулагдаж байгаа билээ. Тодруулбал ирэх аравдугаар сард Катарын Доха хотноо болох ДАШТ-д оролцох тамирчид тивдээ эхний долдугаар байрт шалгарсан байх ёстой гэсэн шаардлагыг Олон улсын боксын холбоо тавьсан.
Тэгвэлолимп, дэлхийн тавцанд амжилт гаргах боломжтой топ дөрвөн төрлийн нэг болох боксынхон дэлхийн аваргыг дөрвүүлээ зорихоор болж байх шиг байна. Учир нь эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж буй ААШТ-д уг болзлыг Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар биелүүлээд байгаа юм. Харин бусад нь тэмцээнээ өндөрлүүлж, олимпийн эрхийн оноо олгох ДАШТ-ийг зорьж чадахааргүй боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ