Боксчид Азийн аваргад амжилттай оролцож байна

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо үргэлжилж байна. Манай тамирчдаас 60 кг-д Д.Отгондалай Тайландын Л.Пачанятай хүрэл медалийн төлөө тоглох болзол хангаад байгаа. Азийн наадмын аварга Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, удаах тулаанд Индонезийн Ф.Папендангийг 3:0-ээр итгэл төгс ялж, шөвгийн наймд үлдсэн. Тэрбээр өнөөдөр Тайландын тамирчинтай медалийн төлөө тулалдах гэж байна.

Өчигдөр манай боксдоос 49 кг-д Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тулаанд БНАСАУ-ын тамирчинг хожиж, мөнгөн мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарсан. Харин 56 кг-д Э.Идэрхүү ДАШТ-ийн хүрэл медальт Казахстаны К.Ералиевтай медалийн төлөө тоглосон ч хожигдсон юм.

Тайландыг зорьсон манай тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдсэн. Тэднээс Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангаж, Э.Идэрхүү ялагдсан бол Д.Отгондалай, Б.Түвшинбат нар медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийхээр үлдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ