Мөнгө биш архи нэхэж хүн барьцаалжээ

Японы Хонсю арал дээрх Айти аймгийн нэгэн дэлгүүрт хутгаар зэвсэглэсэн этгээд даваа гарагийн өглөөгүүр дайран орж хоёр худалдагчийг барьцаалан хориглож “надад мөнгө хэрэггүй, зөвхөн архи л авчирч өг” гэсэн шаардлага тавьжээ.

Дэлгүүрт худпалдан авагч орж ирэхэд гэмт этгээд нэг худалдагчийг сулласан ч цагдаа нар орж ирэх л юм бол нөгөө худалдагчийг ална гэж сүрдүүлсэн байна. Хэдэн цагийн дараа дэлгүүрт цагдаагийн хэлэлцээр хийгч орж ярилцсаны эцэст барьцааны хүнийг суллаж гэмт этгээдийг баривчилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ