Н.Түвшинбаяр даралтаар цэвэр яллаа
Олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөнгөж сая хоёр дахь тойргийн барилдаанаа хийлээ. Манай жүдочтой Сенегалын Мане Бабокур барилдсан бөгөөд барилдаан эхэлснээс хойш 40 секундын дотор Н.Түвшинбаяр өрсөлдөгчөө даралтад оруулж цэвэр ялаад байна.
Манай бөхийн эхний учраа хатуу таарсан бөгөөд өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын жүдоч Хосе Арментеростой анх удаагаа хоорондоо таарч барилдасан ба манай аварга барилдааны турш илүүрхсээр даралтад оруулж юко үнэлгээ авч чадсанаар ялаад байсан. Тэгвэл хоёр дахь учраагаа ийнхүү ялснаар Н.Түвшинбаяр Шведийн Мартин Пачектай барилдахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ