Олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ О.Жавзмаа нар барилдана

Казакстаны нийслэл Астана хотын Алау ордонд дэлхийн шилдэг жүдочид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсоор байна. Манай шигшээ багийн бөхчүүд өөрсдийн түүхэнд байгаагүй амжилт үзүүлж нэг дэлхийн аваргаас гурван хүрэл медаль авчирч, бөх сонирхогчдоо баясгаж байна.

Өнөөдөр манай тамирчдаас хоёр жүдоч ДАШТ-ий татамид барилдана. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр хүч үзэх бол эмэгтэйчүүдээс +78 кг-д Жавзмаа нар барилдах юм.

Харин эрэгтэй +100 кг-д манай улсаас барилдахгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ