“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулалт ирэх сарын 07-ноос эхэлнэ
“Буянт-Ухаа 2”хорооллын эхний ээлжийн 30орон сууцаравдугаар сард ашиглалтад орохоор болсон байна. Урьдчилсан төлөвлөгөө ёсоор тус хорооллын эхний ээлжийн 22 барилга эл хугацаанд ашиглалтад орох байсан ч ажлаа шахан хийснээр найман орон сууц нэмэгдэж байгаа аж.
Уг 30 орон сууц ирэх аравудугаарсард ашиглалтад орохтой холбогдуулан ТОСК-аас ирэх сарын 07-ны өдрөөс эхлэн борлуулалтаа эхлүүлнэ гэдгээ өнөөдөр мэдээллээ.
Хэн“Буянт-Ухаа 2”хорооллоос байр худалдан авах эрх эдлэх бэ?
“Буянт-Ухаа 2”хорооллын эхний ээлжийн 30орон сууцнийтдээ 1620 айлын багтаамжтай. Үүний,
- 50 % - “Буянт-Ухаа 1”хороололд байр худалдан авах шаардлагахангасан хэдий чсугалаа таараагүй иргэд
- 20 %-Төрийн байгууллагын квот
- 30 % - Зорилтот бүлэг, жижиг дунд болоод хувиараа бизнес эрхлэгчдэд тус тус худалдан борлуулах юм.
Түүнчлэн зорилтот бүлэгт багтдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, залуу гэр бүлүүд энэ жил мөн давуу эрхээ эдлэх нь.Залуу гэр бүлийн хүрээг илүү тэлэх зорилгоор энэ жил хувийн хэвшилд ажиллаж буй болон хувиараа бизнес эрхэлж байгаа 35 наснаас дээш үеийнхнийг хамруулахаар тооцсон байна.
Ерөнхийдөө эдгээр бүлгүүдэднэгдсэн хэд хэдэн шаардлагатавигдана. Үүнд,
- Урьдчилгаа 10 хувиа байр худалдан авах гэрээ хийх үедээ бэлнээр төлөх эдийн засгийн чадамжтай.
- Улаанбаатар хотын үндсэн харьяалалтай байх
- Засгийн газрын 20 хувийн батлан даалт болон ипотекийн зээлийн ерөнхий журмааророн сууцны зээлэнд хамрагдах боломжтой байх шаардлагууд тавигдах юм.
Захиалгыг хэрхэн авах бэ?
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн жил хэлэлцэгдэн батлагдаж байсан“Буянт-Ухаа 1”хорооллын худалдан боруулах журам энэ удаа мөн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. Гэхдээөмнөх жилийн адил сугалаа явагдахгүй.
Тэгэхээр дээр дурдсан бүлгүүдэд хамрагдах иргэд банкны шалгуур үзүүлэлтүүдээ ерөнхийдөө хангаж байгаа тохиолдолд байр худалдан авах эрх нь нээлттэй гэсэн үг.
“Буянт-Ухаа 2”хорооллын нэг м.кв-ынүнэ 1.350. 000 төгрөг. Өрөөний сонголт нь дөрвөн өөр хэмжээ бүхий 2 өрөө байр, хоёр өөр хэмжээ бүхий 3 өрөө байраас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд нийт зургаан өөр талбай бүхий байруудаас сонголтоо хийнэ.
Загварын байр нь “Буянт-Ухаа 2”хорооллын 1002 тоотод байрлах бөгөөд борлуулалтын алба нь ТОСК-д байрлах юм байна.Иргэдзагварын байртай танилцсаныхаа дараа #d3d3d3;">ТОСК дээр байр худалдан гэрээ хийхээр очихдоо 10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөх бүрэн чадамжтай байх ёстой.
Төрийн үйлчилгээний албаныхныг квотодтүлхүү хамруулахыг зориж байна гэв
“Буянт-Ухаа 1”хорооллын нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчид худалдан авах давуу эрх эдэлж байсан. Тэгвэл энэ удаа “Буянт-Ухаа 2”хороолол дээруг квотынхувь хэмжээ буурч, 20 хувь байхаар тогтоогдсон билээ.
Нэгэнт энэ жилсугалаа сугалах хэлбэрээр худалдан авах эрхийг баталгаажуулахгүй учиралбан байгууллага бүр тухайлсан квотыгавах эрхийг нээж өгсөөр нэлээд удаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ЦЕГ тэргүүтэй хэдэн хэдэн байгууллагууд ТОСК-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран, квотын асуудлыг ярилцсан удаатай.
Мэдээж ТОСК-ийн зүгээсквот авах хүсэлтээ илэрхийлсэнтөрийн байгууллага бүрт хангалттай хэмжээгээр орон сууцны тоо амлах боломжгүй. Түүнчлэн дан яамд, төрийн удирдлагын байгууллагуудад мөн өгөх квотыг өгөх боломжгүй гэдгээ уламжилж байлаа.
Өөрөөр хэлбэл, засгийн газрын бодлогод үндэслэн ТОСК-ийн зүгээс төрийн үйлчилгээний албанд ажиллаж буй багш, эрүүл мэндийн салбар болон бусад чиглэлд квот түлхүү өгөх зорилт тавьж байгаа аж.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ