П.Лхамдэгд ДАШТ-ийг орхилоо
Казакстаны нийслэл Астана хотын Алау спортын ордонд дэлхийн шилдэг жүдочид хурд хүч, авхаалж самбаагаа тав дахь өдрөө сорьж байна.
Манай бөхчүүд өөрсдийн түүхэнд байгаагүй амжилт үзүүлж нэг дэлхийн аваргаас гурван хүрэл медаль авчирч, бөх сонирхогчдоо баясгаж байгаа билээ.
Өнөөдөр манай тамирчдаас хоёр жүдоч ДАШТ-ий татамид барилдах бөгөөд эмэгтэйчүүдээс -78 кг-д П.Лхамдэгд эхний барилдаанаа хийлээ.
П.Лхамдэгд “А” хэсэгт орсон бөгөөд Польшийн П.Дариятай учраа таарч вазари үнэлгээ алдан тэмцээнээ дуусгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ