Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ
Өмнөд Солонгос улсын нэгэн амралтын газар дахь томоохон усан паркад бусдын нүцгэн биеийн бичлэгийг нууцаар хийсэн хэрэг гарсан билээ.
Тэрхүү хэргийг үйлдэгч нь 27-н настай эмэгтэй Ким бөгөөд тэрээр интернэтээр танилцсан эрэгтэй Пак-ийн хүсэлтээр 4 удаагийн үйлдлээр усан парк дахь усанд орох газарт биеэ угааж буй 200 гаруй бүсгүйчүүдийн 181-н минутийн бичлэгийг нууцаар бичсэн ажээ.
Ким нь тэрхүү бичлэгээ эрэгтэй Пак-д нэг сая 300-н мянган воноор худалдсан хэргээ хүлээсэн байгаа юм. Харин Пак бичлэгүүдийг цааш ямар зорилгоор ашиглах байсанг,хэргийг шалгаж буй цагдаагийн газар тодруулж байгаа ажээ.
Сэжигтэн Ким нь утасныхавтсан дээр суулгасан нууц камер бүхий утсаа усанд орох өрөөний тавцан, усны тавиур зэрэг дээр орхин бичлэг хийж байсан ба дээрх нууц камертай утасны камерийг Тайвань улсад үйлдвэрлэсэн юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ