ХУД-т аавынхаа машинд цоожлогдож ухаан алдсан 1, 2 настай хүүхдүүдийн амийг цагдаа нар аварчээ

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн золиос болох, гэнэтийн санамсаргүй байдлаар амь насаа алдах эрсдэл ч их байдаг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Тэгвэл яг энэ мэт эцэг эхийн хайрамжгүй байдлаас болж өнгөрсөн долдугаар сарын 23-нд хоёр бяцхан хүүхэд машинд цоожлогдон, агааргүйтсэнээс ухаан алдсан байсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хурдан шуурхай тусламж үзүүлж, бага насны хүүхдүүдийн амь насыг аварсан сайн үйлс бүтээжээ.

-АМЬ НАС НЬ ЭРСДЭХ АЮУЛТАЙ БАЙСАН ГЭВ-

Хүүхдүүдийн амийг аварсан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дэслэгч н.Түвшинтөгс, Э.Төмөрхуяг нар хэлэхдээ “Тухайн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгээд явж байтал Нисэх орчимд бага насны хүүхдүүд машинд түгжигдсэн гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Ингээд газар дээр нь шуурхай очиж, машинд цоожлогдсоноос агаар дутагдаж, ухаан алдсан хүүхдүүд байсныг гаргасан. Том охин нь зүрхний хагалгаанд орох гээд эмчийн хяналтад байж байсан хүүхэд юм билээ. Эцэг эхчүүддээ анхааруулахад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас энэ мэт эрсдэл үүсдэг гэдгийг хэлмээр байна. Зуны энэ их халуунд теньгүй автомашинд түгжигдэнэ гэдэг бол маш аюултай зүйл. Халуун өдөр машиндаа орж суугаад хэдхэн секунд болоход л томчууд бидний амьсгал давчдаж, яаран цонхоо онгойлгодог шүү дээ. Гэтэл тэр хоёр хүүхэд тэр машинд нэлээд хэдэн минут болсон байгаа юм. Амь нас нь эрсдэх ч аюул байлаа.” хэмээсэн юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ