Дэд сайд Г.Тэмүүлэнг үдсэн үдэлтийн шоу зодооноор төгсчээ
Өнгөрсөн даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлсөн байдаг.
Тодруулбал, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл чөлөөлөх сураг дуулдав уу үгүй юу л зарим яамд дэд сайдаа үдэн гаргаж өгөх, “тансаг” зэрэглэлийн парти зохион байгуулж эхэлсэн аж.
Тодруулбал шийдвэр гарсаны маргааш нь буюу энэ мягмар гаргийн шөнө Уул уурхайн яамныхан дэд сайд асан Г.Тэмүүлэнгээ үдэж, үргэл холбоотой байхаа сануулан парти зохион байгуулсан байна. Парти ч нижгэр сайхан болж, сүүлдээ найрын зочдоос нас намба, амьдрал нь тогтсон дарга нар нь зодолдож, нэгнийгээ Гэмтлийн эмнэлэгт хүргүүлснээр үдэлтийн парти өндөрлөсөн байна.
Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цэндсүрэн гэх эрхэм маргаан өдөөж. Улмаар төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр болон Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Я.Бадрах нарыг зодож, биед нь гэмтэл учруулжээ. Тэд цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлсэн төдийгүй Гэмтэлийн эмнэлгээр гэмтлийн зэргээ тогтоолгохоор явж байгаа талаар ч эх сурвалж мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ