Бибер фэнийхээ утсыг эвджээ

Дуучин Жастин Бибер Нью Йорк хотын Центр барилгад байрлах “Z100” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр студийн байрнаас гарч явахад нь олон фэн нь түүнтэй зургаа татуулж, гарын үсгийг нь авахыг хүссэн байна. Энэ үеэр Бибер нэгэн фэн охиныхоо утсыг эвдэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Охин “Бибер хоёулаа селфи зургаа авахуулья” гэж хэлэхэд Бибер дургүйцсэн янзаар утсыг нь авах үедээ газар унагааж, эвдэлсэн байна. Утасны дэлгэц хагарч, дахин ашиглах боломжгүй болжээ. Бибер фэнээсээ уучлалт гуйж, хажууд зогсч байсан фэнийхээ утсаар хохирогч охинтой селфи хийжээ. Тэрбээр фэндээ шинэ утас авч өгч, уучлалт гуйсан байна.

“Энэ бол санамсаргүй алдаа. Бибер фэнээ гомдоохыг хүсээгүй” хэмээн дуучны менежерСкутер Браун сэтгүүлчдэд мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ