Нууц амрагаа хулгайлжээ

46 настай энэ эмэгтэй Италид нууц амрагаа хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн баригдсан байна. Тэрбээр 25 настай эрийг өөртэй нь бэлгийн харьцаанд орохоос татгалзсаных нь төлөө Неаполь хотоос холгүй орших гэртээ цоожилсон бололтой.

Тэд зун танилцсан бөгөөд цагийг хамтдаа тун хөгжилтэй өнгөрөөдөг байжээ. Гэвч хэсэг хугацааны дараа залуу эр түүнээс харьцаагаа таслахаар шийдсэн байна. Одоогоор хэр зэрэг хугацааг итали эр цоожтой хаалганы цаана өнгөрүүлсэн нь тодорхойгүй байгаа аж. Юутай ч тэрбээр байрны дэргэдүүр өнгөрөх хүнээс тусламж гуйсны хүчинд өнөөх нь цагдаад мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ