Х.Цагаанбаатар эхний учраагаа цэвэр яллаа

"Астана-2015" ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -66 кг, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн барилдаан явагдаж медалийн эзэд тодрох юм. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -66 кг-д гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг нар, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд ОУХМ М.Бундмаа, А.Цолмон нар Астанагийн дэвжээнд гарах юм.

Тэгвэл дөнгөж сая гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний учраатайгаа барилдаанаа хийлээ. Манай бөх цаг дуусахаас өмнө өрсөлдөгчөө даралтад оруулж иппон үнэлгээ авснаар цэвэр ялаад байна. Түүний өрсөлдөгч нь Аргентины Фернандо Гонзалес байсан бол дараагийн тойрогт ОХУ-ын Камал Хан Магомедовтой барилдана. Камал Хан Магомедов 2014 онд Челябинскийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан жүдоч.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ