Өнөөдөр барилдах Х.Цагаанбаатарын жингийн шилдэг 10 жүдоч

Өчигдөр Казахстаны нийслэл Астана хотноо насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаан боллоо. Өнөөдөр 66 кг-д Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, 5- кг-д А.Цолмон, М.Бундмаа нар барилдана. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг энэ удаад хэрхэн барилдахыг харахаар спортын хорхойтнууд тэсэн ядан хүлээж байгаа бизээ.

Ингээд IJF-ээс ДАШТ-ий өмнө гаргасан 66 кг-ын жинг чансаагаараа тэргүүлж буй шилдэг 10 жүдочийг дор харуулж байна. Манай жүдоч Д.Төмөрхүлэг дэлхийд жиндээ гуравдугаар бичигдэж байгаа тул өнөөдөр хэсгээ тэргүүлэн барилдах юм. Харин Х.Цагаанбаатарын хувьд -73 кг-ын жинд сүүлийн үед гаргасан амжилтуудаа үзүүлсэн бөгөөд энэ жиндээ дэлхийд 18-д бичигдэж байгаа юм. Энэ удаагийн ДАШТ-д тэрээр жингээ хасаж хуучин барилдаж байсан жингээрээ барилдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ