Паула Парето дэлхийн аварга боллоо
Астана-2015 жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жингийн барилдаанууд болж байна.
Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн алтан медалийн төлөө Аргентины жүдоч Паула Парето, Японы жүдоч, дэлхийн хоёр удаагийн аварга Харуно Асами нар барилдажПауло Парето яллаа.
Аргентины жүдоч Паула Парето өнгөрсөн жил Челябинскийн ДАШТ-ээр алтан медалийн төлөө Кондо Амид ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан юм.
Тэгвэл тэрээр амжилтаа ахиулж дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ