Харуна Асами алтан медалийн төлөө үлдлээ
Японы алдарт жүдоч 27 настай Харуна Асами энэ удаагийн дэлхийн аваргад алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Тэрээр 2010, 2011 онд дараалан дэлхийн аварга болж алдар цуугаа дуудуулж байсан жүдоч.
2012 онд медаль хүртээгүй ч 2013 онд Рио де Жанейрогийн дэлхийн аваргад манай жүдоч, гавьяат тамирчин М.Уранцэцэгтэйалтан медалийн төлөө өрсөлдөж ялагдсанаар мөнгөн медаль дээр бууж байлаа.
Ингээд 2014 оны Челябинскийн дэлхийн аваргыг тэрээр медальгүй өнжсөн. Харин энэ удаагийн ДАШТ-д тэрээр гуравдугаар тойргийн барилдаандаа манай жүдоч М.Уранцэцэгтэй таарч барилдан ялсан бөгөөд улмаар хэсгийн аварга болж, бразилийн жүдочийг буулган авснаар тун удахгүй алтан медалийн төлөө Аргентины жүдоч Пауло Паретотой барилдах гэж байна.
Пауло Паретогийн хувьд өнгөрсөн жилийн Челябинскийн дэлхийн аваргаар Японы Кондо Амид ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан жүдоч юм.
Ийнхүү сүүлийн жилүүдэд дэлхийн аваргын мөнгөн медаль дээр бууж байсан жүдочид аваргын төлөө барилдахаар шалгараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ