М.Уранцэцэг Х.Асамид ялагдлаа

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Астанагийн дэвжээнд зодоглож буй дэлхийн аварга, МУГТМ.Уранцэцэг дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийж харамсалтайгаар ялагдаад байна. Гавьяат тамирчин М.Уранцэцэг Японы алдарт жүдоч Харуна Асамитай барилдсан юм. Харуна Асами манай жүдочоос торгуулийн үнэлгээ салгаснаар ийнхүү тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Хоёр жүдочийн хувьд 2013 оны Рио Де Жанейрогийн дэлхийн аваргад алтан медалийн төлөө барилдаж байсан бөгөөд манай жүдоч М.Уранцэцэг ялж дэлхийн аваргын алдрыг хүртэж байсан түүхтэй. Тэгвэл жиндээ чансаагаараа тэргүүлж буй М.Уранцэцэг, дэлхийн хоёр удаагийн аварга Харуна Асами нарын энэ удаагийн ялагч нь Японы жүдоч боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ