Г.Болдбаатар хоёр дахь ялалтаа авлаа

Отгон дэлхийн аварга, МУГТ Г.Болдбаатар саяхан Израйлийн жүдоч Артём Аршанскитай барилдаж торгуулийн үнэлгээгээр өрсөлдөгчөө буулган авлаа.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд барилдаж байгаа Г.Болдбаатарын эхний учраа Туркийн жүдоч Бекир Оклу байсан юм. Манай бөх өрсөлдөгчөө юко үнэлгээгээр ялж дараагийн тойрогт үлдсэн. Тэгвэл гавьяатын дараагийн өрсөлдөгч нь Бразил, Францын жүдочдын ялагч нь байх болно.

Казакстаны Астана хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанууд явагдаж байгаа юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаанууд явагдаж ялагчаа тодруулна.

Эрэгтэйчүүдийн -60 кг-д барилдаж байгаа манай жүдоч ОУХМ Ц.Цогтбаатарын хувьд эхний хоёр өрсөлдөгчөө хоёуланг нь цэвэр ялж шуугиулаад байгаа. ОУХМ Ц.Цогтбаатар дараагийн тойрогтоо БНСУ-ын жүдоч Ким Вон Жинтой барилдахаар болсон. Ким Вон Жин нь 2013 оны Рио Де Жанейрогийн дэлхийн аваргын хүрэл медальт, одоогоор жиндээ чансаагаараа манай жүдоч Г.Болдбаатарын дараа гуравдугаар бичигдэж байгаа бөх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ