Отгон дэлхийн аварга эхний учраагаа яллаа
Казакстаны Астана хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанууд явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаанууд явагдаж ялагчаа тодруулна.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд гавьяат тамирчин, отгон дэлхийн аварга Г.Болдбаатар эхний учраатайгаа барилдаанаа хийлээ. Тэрээр Туркийн жүдоч Бекир Оклуг юко үнэлгээгээр ялж дараагийн тойрогт үлдээд байна.
Гавьяатын дараагийн өрсөлдөгч нь Израилийн жүдоч Артём Аршански.
Харин эрэгтэйчүүдийн -60 кг-д барилдаж байгаа ОУХМ Ц.Цогтбаатарын хувьд эхний тойргийн барилдаанаа Швейцарийн жүдоч Людовик Чаммартинтай хийж цаг дуусахаас 2.20 секундын өмнө өрсөлдөгчөө цэвэр ялаад байгаа. Ингэснээрээ дараагийн тойрогт Чехийн бөх Павел Петриковтой барилдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ