Боксчид Азийн аваргыг зорилоо
Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод болно. Тэмцээнд хүч үзэх ширэн бээлийтнүүд өнөөдөр хилийн дээс алхаж байна.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Тамирчид:
- 49 кг: Г.Ган-Эрдэнэ
- 52 кг: А.Нурлан
- 56 кг: Э.Идэрхүү
- 60 кг: Д.Отгондалай
- 64 кг: Б.Чинзориг
- 69 кг: Б.Түвшинбат
- 75 кг: Н.Шинэбаяр
- 81 кг: С.Эрдэнэбаяр
- 91 кг: Д.Отгонбаяр
Дасгалжуулагч:
- Д.Батсүрэн
- Б.Эрдэнэбаяр
- Н.Мөнхсайхан
Тивийн аварга шалгаруулах тэмцээн боксчдын хувьд тун хариуцлагатай даваа болж байгаа. Учир нь AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг AIBA тулгаж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ