Ослоор алдсан гурван хүүхэд нь жилийн дараа эргэн иржээ (Гайхалтай түүх)

Зарим үед ганцхан хоромд амьдрал орвонгоороо өөрчлөгдөх тохиолдол ч байдаг. Тэр ганц хором бидний амьдралыг өгүүлшгүй их уй гунигт автуулж, эсвэл зүйрлэшгүй ер бусын гайхамшгийг бидэнд бэлэглэдэг.

Тэр өдөр бяцхан Кайли бүхнээс илүү аз жаргалтай байлаа. Түүний удаан хүлээсэн таван насны төрсөн өдөр болж, тэрээр өмнөхөөс ч илүүтэй гайхалтай сайн хүү байхаа аав ээждээ амласан байна. Кайли хоёр охин дүүтэй бөгөөд өөрөө хэдий балчир ч гэсэн дөрвөн настай Эмма, хоёр ойтой Кэти нараа ахын ёсоор жигтэйхэн сайн халамжилдаг байв.

Тэрхүү онцгой өдөр эмэг эх Синди, ээж Лори нар нь хүүхдүүдээ аван гадуур зугаалах болсныг мэдээд тэдний баярласан гэж тоймгүй. Хүүхдүүд амьтны хүрээлэнд амьтадтай наадан, дугуй унаж зугаалцгаав. Ийнхүү нэгэн ер бусын мартагдашгүй сайхан өдөр нүд ирмэхийн зуургүй өнгөрч, хүүхдүүд ухаангүй баяр хөөрөөсөө болж ядарцгаан, Кайли, Эмма нар машинд суунгаа харих замдаа нам нойрсож, харин бяцхан Кэти ганцаараа унталгүй үлдэн ээжийнхээ анхаарлыг татах гэж их юм болов. Ингээд түр зуур машинаа зогсоох үедээ ээж нь түүний бяцхан хөлийн улыг гижигдэхэд охин учиргүй ихээр баясан хөхөрч байлаа. Энэ бол хамгийн сүүлчийн удаа түүний өхөөрдөм инээдийг сонссон явдал болжээ...

Гэнэт хажуугаас ачааны том тэрэг гарч ирэн, асар хурдтайгаар машиныг нь мөргөсөн байна. Ээж, эмээ нар нь тэр дороо ухаан алдаж, харин хүүхдүүдийг эмнэлэгт яаралтайхүргэхээс аргагүй, тийм хүндээр гэмтсэн байлаа.

Гурван хүүхдийн аав Крис ослын талаар сонсонгуут эмнэлэг рүү давхин иржээ. Түүнийг ирэхэд хоёр бяцхан охин нь аль хэдийн амьсгаа хураасан байв. Ийм аймшигт ослын дараа амьд үлдэх ямар ч боломжгүйг мэдсээр атлаа эцэг эх нь Кайли хүүгээ сэргэчих болов уу хэмээн ихээхэн горьджээ...

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ