ДОХ-ын халдвар авсан 16 эмэгтэйг цаазалжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн барьцаанд байсан 16 эмэгтэйг ДОХ-ын халдвар авсан ба харин тэднийг халдвар авсан учир олны өмнө цаазалсан ажээ.

Амиа алдсан эмэгтэйчүүдийн бие өнгөрсөн сараас эрс муудаж эхэлжээ. Багдадаас ирсэн эмч тэднийг үзсэнийхээ дараа ДОХ-ын халдвар авсан болохыг хэт даврагчдад мэдэгдсэн байна. Хэт даврагчид халдвар авсан эмэгтэйчүүдийг Мосул хотын ойролцоо цаазалж, цогцсыг нь шатаажээ. Мөн дээрх эмэгтэйчүүдтэй харьцаанд орсон дайчдаа эмнэлэгт хэвтүүлж, эмчилж эхэлсэн байна.

Одоогоор хэт даврагчдын барьцаанд ойролцоогоор 2000 гаруй охид, бүсгүйчүүд бэлгийн боолчлолд өртөж байгааг тогтоосон байна.

Г.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ