Хулгайчаас болж нислэг хойшилжээ
Их Британийн нийслэл Лондон хотноо байрлах “Gatwick Airport” олон улсын нисэх буудлаас өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагт хөөрөх байсан “Menzi” 474” онгоц хулгайчаас болж хуваарийн дагуу нислэг үйлдэж чадаагүй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Онгоц хуваарийн дагуу хөөрөхөөс 10 минутын өмнө зорчигчид суудалдаа суужээ.
Энэ үеэр 47 настай А гэгчийн их хэмжээний бэлэн мөнгөтэй саарал өнгийн түрүүвч алга болсон байна. Зорчигч А онгоцны үйлчлэгчид учраа тайлбарлаж, түрүүвчийг нь олж өгөхийг хүсчээ. А гэгч онгоцонд орж ирсэнийхээ дараа мөнгөтэй түрүүвчээ суудал дээрээ тавиад угаалгын өрөө орсон байна.
Энэ үеэр хулгайч түүний түрүүвчийг хулгайлжээ. Онгоц хөөрөх болоход хохирогч эмэгтэй хулгайчийг барих хүртэл нислэг үйлдэхгүй байхыг ахмадаас хүсч, цагдаагийн байгууллагатай холбогджээ. Цагдаа нар сэжигтэй гэгдэх 20 гаруй хүнийг шалгасны эцэст 39 настай өнгөт арьстай эрийг түрүүвч хулгайлсан болохыг тогтоожээ. Тэрбээр хохирогч эмэгтэйн арын суудалд сууж байсан гэнэ.
Залууг баривчилсан бөгөөд тэрбээр “Тэр эмэгтэй түрүүвчээ тоохгүй байсан. Тийм учраас авсан” гэсэн байна. Хуваарийн дагуу хөөрч чадаагүй онгоц болон 104 зорчигч хулгайчийг баригдсаны дараа 16.00 цагт зорьсон газраа хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ