“Кинкора Коппер” лицензэт талбайгаа нэмэхийг хүсэв

Оюутолгойн Бронз Фокс, Умард Фокс, Турмалин Хиллийг эзэмшдэг “Кинкора Коппер” групп хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа талаар “Asia miner” мэдээллээ. Тус группийг хайгуул хийх хүсэлтэй талбай нь Оюутолгойн зүүн өмнөд хсэгт оршдог юм байна.

Энэ мэдээллээс хойш “Кинкора Коппер”-ын олон улс дахь хувьцааны үнэ үлэмж өсчээ. Одоогоор “Кинкора”-гийн лицензэт талбай 66 мянган га бөгөөд үүний 22 мянга нь Бронз Фокст хамаардаг. Энд өрөмдлөг хийж, 100 гаруй цооног гаргасан.

Компанийн удирдлагууд ирэх онд хайгуулын ажлын эцсийн дүнг гаргана гэж мэдэгджээ. Урьдчилсан дүнгээр порфирийн төрлийн зэс, төмрийн хүдэр, молибдени, алт, мөнгөний нөөц нь Херуга ордынхтой бараг дүйцнэ гэж үзсэн байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ