“Модун” Нүүрст дэх талбайгаа нэмнэ
Австралийн хөрөнгө оруулалттай “Модун Ресорсиз” групп Нүүрстийн нөөцийг нэмэгдүүлсэн гэж “Proactive Investors” мэдээлжээ. Энэ нь чанарын үзүүлэлтээрээ лицензэт талбайнхаас нь илүү гэж компанийн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Шинжилгээний хариунаас харахад шинэ нөөцийн нүүрсний илчлэг чанар 4,178-5,648 ккал/кг байгаа нь маш сайн үзүүлэлт гэв. Мэргэжилтнүүд нүүрс баяжуулсны дараа чанар нь улам дээшилнэ гэж үзжээ.
“Модун Ресорсиз” одоогийн байдлаар нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж байгаа. Мөн хямд үнэтэй, өндөр чанартай, утаа бага гаргадаг түлш хийх талаар Засгийн газартай хэлэлцэж байгаа юм. Эрчим хүчний нүүрс бүхий Нүүрстийн орд 34.5 км.кв талбайг хамардаг ба ЖОРК стандартаар 478 сая тонн нөөцтэй гэж тогтоосон. Монгол, Хятадын төмөр замын сүлжээнээс зургаан км зайтай тул эдийн засгийн үр ашиг өндөр гэж эдийн засагчид үздэг.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ