Г.Дэнзэн комд оржээ

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаж байгаад ухаан алдсан талаар мэдээлсэн. Тэрбээр өнөөдөр комын байдалд орж эмч нарын үйлдэлд хариу үзүүлэх чадваргүй болжээ.

Хэдийгээр хорих ангийн дарга болон эмч нарын зүгээс түүний биеийн байдал дийлэхгүй хэмээн өлсгөлөн зарлахыг зөвшөөрөөгүй ч тэрбээр өөрийнхөө хүслээр ийнхүү өлсгөлөн зарласан билээ. Г.Дэнзэнг эхнэр гэх Г.Уянгын “Говь повер” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Хэдийгээр тэрбээр “Надад Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. “Говь повер” гэдэг компани надад байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгч байжээ. Г.Дэнзэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 150.3- зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ