МАХН Хуульзүйн яамыг авна гэнэ үү

Өнгөрөгч долоо хоногт хөл толгой нь олдохгүй бужигнасан Төрийн ордон өнөөдөр тун нам гүмхэн байна. Засгийн газраас хөөгдсөн МАН-ынхан “Бид хамтдаа” аянаа үргэлжлүүлж, сөрөг хүчний тоглолтоо хийж эхэлсэн бол АН-ынхан Увс нуурт баяраа тэмдэглэж, дараагийн сайдын томилгоог Н.Энхбаярт хүлээлгэн өгчихөөд алга болсон сурагтай.

Харин зургаан сайдыг томилох том эрх мэдлийг авсан МАХН дөрвөн сайд авна гэсэн шантааж хийж эхэлжээ. Бүр Хуульзүйн яамыг манайд өг, харин бид танайд Эрүүл мэндийн яамыг өгнө гэсэн шахаа үзүүлж эхэлсэн талаар ч яриа гараад байна. Энэ нь Н.Энхбаяраа хамгаалж үлдэх эцсийн арга хэмээн үзэж байгаа бололтой. Гэвч албаны эх сурвалжууд энэ мэдээлэл худлаа хэмээн үгүйсгэж байгаа ч хоёр даргын уулзалтын ярианы үеэр дурьдагдсан гэдэг нь үнэн бололтой. Мөн энэ суудалд О.Баасанхүүг суулгана гэсэн яриа ч гарсан гэдэг нь тодорхой болоод байгаа. Хэрвээ АН хэлсэндээ хүрч дөрвөн сайдын суудлаа МАХН-д өгвөл тэд ирэх сонгуулиар АН-тай хүч хавсран орж, МҮАН-ыгаа золигт гаргахаар болсон гэх яриа ч Төрийн ордонд эрчээ аваад байгаа юм. Юутай ч ээлжит бус чуулганы тов ч өнөөдөр дуулдсангүй. Н.Энхбаяр ямар гэгчийн хор найруулж байгааг мэдэх арга одоогоор алга.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ