Дэлхийн ур чадварын тэмцээнээс Монгол оюутан алтан медаль хүртлээ

Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Дэлхийн ур чадварын тэмцээнд монголчуул анх удаа оролцож алтан медаль хүртлээ. Тодруулбал, Токарын төрөлд Барилгын политехник коллежийн оюутан Х.Лхагва алтан медаль авчээ. Авьяас чадвараа гайхуулсан Х.Лхагва нь дэлхийн аваргад өрсөлдөж байгаа оюутнуудаас хамгийн залуухан нь байжээ. Анх 1946 онд байгуулагдсан Дэлхийн ур чадварын байгууллагад манай улс өнгөрсөн онд элсэн орж тэмцээнд оролцох эрхээ авчээ. Энэхүү тэмцээнд 46 мэргэжлээр олон улсын шилдэг оролцогчид өрсөлддөг аж. Харин Монголчууд анх удаа гагнуурчин, үсчин, өрөг угсралт, тогооч, гоо сайхан, мужаан, токарь, хавтанцар наагч гэсэн есөн мэргэжлээр оролцсон юм. Сан Паулудыг хотод болж буй тэмцээн энэ сарын 11-16-нд болж ур чадварын 43 дахь олимпод дэлхийн 71 орны залуус өрсөлдсөн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ