Автобусны тормоз ажиллагаагүй болж замаасаа гарчээ

Хэдхэн минутын өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эцсийн буудал дээр осол гарсан байна. Нийтийн тээвэрт явж байсан автобус замаасаа гарч автобусны буудлын дэргэдэх зогсоолын шилэн самбарыг мөргөжээ. Одоогийн байдлаар хүний амь эрсэдсэн болон хүн гэмтсэн эсэх талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормозны шингэн алдсанаас болсон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ