Цэрэнтогтох хүү эмнэлгээс гарчээ

Өчигдөр буюу 2015.08.11-нд Цэрэнтогтох хүү эмнэлгээс гарч байгаа бөгөөд эх орондоо ирж физик эмчилгээгээ үргэлжлүүлэхээр боллоо. Ээж хүү хоёр хамт 2015.08.14-ний Баасан гаригийн шөнө эх орондоо бууна. Энэ бүх хугацаанд сэтгэл зүрхээрээ хамт байсан, хандив тусламж дэмжлэг үзүүлсэн дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монголын ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдгийг энэ хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байсан одоо хөл дээрээ хэрхэн боссон байгаагаар харж бахархаж байгаа байхаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ