Жүжигчин Т.Кармагийн утсыг "амраахаа" больжээ
"Ховор хүмүүс" кинонд дарга нарын өмнө сумынхаа "нүүрийг тахалдаг" Дүүриймаа бүсгүйн дүрийг бүтээснээс нь хойш жүжигчин Т.Кармаг Дүүриймаа хэмээн дуудах хүн олширсон.
Ямар сайндаа л гадаадын хүндтэй зочдод архи хундагалж, нүдийг нь хужирладаг бүсгүйчүүдийг өдгөө ч Дүүриймаа хэмээн хочлох вэ дээ.
Социализмын үед шулуун шударга зан, хурц хэл амнаасаа болоод гавьяа шагналаас хасагддаг байсан гэх юм билээ. Галтай дөлтэй жүжигчин Т.Карма ерээд онд нүцгэн зургаа авахуулан шуугиан тарьсан. Кинонд дуу оруулан телевизэд ажиллаж байсан Т.Карма сургалтын төв нээжээ. Жүжигчин Кармагийн Хүүхдийн хөгжлийн хэл яриа, авиазүйн сургалтанд хүмүүс хүүхдээ хамруулах сонирхолтой эцэг, эхчүүд жүжигчин бүсгүйн гар утсыг амраахаа больсон гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ