Украины ерөнхийлөгч секс дуулианд холбогдлоо
Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой холбоотой секс дуулиан дэгдлээ. Америкийн иргэн Анни Лобер гэгч эмэгтэй "Украины Ерөнхийлөгч Порошенко намайг 15 настай байхад хүчирхийлсэн" хэмээн мэдэгджээ. Анни Лоберын жинхэнэ нэр нь Аня Михненко бөгөөд Украинаас цагаачилж Америкт ирсэн гэнэ.
Анни бүсгүй одоо "Hookers for Jesus" нийгэмлэг байгуулсан бөгөөд "шөнийн эрвээхэйнүүд"-д тусалдаг гэнэ. Түүнийг Манхэттений 7-р гудамжинд биеэ үнэлж явсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Харин Анни Лобер энэ 5-р сард АНУ-ын хууль сахиулах байгууллагуудад хандаж, өсвөр насандаа Петр Порошенкод хүчирхийлүүлсэн гэж гомдол мэдүүлжээ.
"Би 2005 онд 15-тай байсан. Ээжтэйгээ Винницэд амьдардаг байв. Манай ээж Порошенкогийн чихрийн үйлдвэрт цэвэрлэгчээр ажиллаж байхад би хааяа туслахаар очдог байсан юм. Порошенко захирал намайг өрөөндөө оруулж, онгон биеийг минь эзэмдсэн. Тэгээд насанд хүрэхээр чинь гэрлэнэ гэж надад амлаж хуурсан юм" гэж Анни Лобер мэдүүллээ.
Тэр энэхүү үйл явдлын дараа сэтгэл санааны дарамт, бие махбодийн гэмтлээс болж гадагшаа цагаачлахаар шийдэн, АНУ-д очиж биеэ үнэлдэг болсон гэнэ. Хожим нь Анни өөрийн зуучлагчтай гэрлэж, түүний овгийг авсан аж.
Украины Ерөнхийлөгчтэй холбоотой гэмт хэргийг Манхэттений Прокурорын газар авч үзээд Нью-Йорк мужийн Өмнөд тойрог дахь Тойргийн шүүхэд шилжүүлжээ.
7-р сарын 25-нд шүүгч Жед Ракофф шийдвэрээ гаргаж, "Петр Порошенко насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд ороогүй" гэж мэдэгдлээ.
Мэдээж, Украины Ерөнхийлөгч энэ шүүх ажиллагаанд оролцсонгүй. Түүнийг Америкийн өмгөөлөгч Алан Дершовиц төлөөлжээ. Өмгөөлөгч Аман шүүхэд Аня охины ээж Елена Михненкогийн видео мэдүүлгийг сонордуулав. "Пан Порошенко үнэхээр манай охинтой чихрийн үйлдвэр дээр хэдэн удаа уулзсан нь үнэн. Гэхдээ гопак бүжиг гэх мэт зүйлийн талаар тэд ярилцсан" хэмээн Анягийн ээж Елена мэдүүлжээ.
Шүүх хуралд Украины Дотоод хэргийн яам албан бичиг илгээжээ. Түүнд "Онгон гээд байгаа Аня Михненко буюу Анни Лобер бол 14 настайгаасаа биеэ үнэлж байсан бөгөөд цагдаад бүртгэлтэй" хэмээжээ.
Энэ дуулиант хэргийн талаар Украины тэргүүн хатагтай Марина Порошенко "Манай нөхөр 2005 онд хэнтэй ч бэлгийн харьцаанд орох боломжгүй байсан гэдгийг би нотолж байна. Петр Порошенко бүр 1986 онд бөхийн тэмцээнд оролцож байхдаа бэртсэн. Энэ бэртлийн улмаас тэр ямар ч эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох чадваргүй, хүүхэдтэй болох боломжгүй болсон, жинхэнэ импотент" гэж мэдэгдлээ. Тэр бүү хэл энэ талаарх лавлагаа, баримтыг хэрэгт хавсаргахаар Украинаас илгээжээ.
Хачирхалтай нь Украины тэргүүн хатагтай Марина 4 хүүхэдтэй билээ. Том нь 1985 онд төрсөн тул нөхрийнх нь хүүхэд байж болох юм, харин үлдсэн 3 нь Порошенког сексийн чадваргүй болсны дараа төрсөн байж таарах нь.
Америкийн Төрийн департаментын төлөөлөгч хэвлэлийн хурал хийж, Украины Ерөнхийлөгчийг гэм буруугүй хэмээн баяр хөөртэй зарлав. Энэ үеэр "Ассошиэйтед Пресс" агентлагийн сэтгүүлч Мэтью Ли "Яагаад Анни Лоберын ээж мэдүүлэг өгч байхад дэргэд нь радикал үзэлт Дмитрий Ярош байгаа юм бэ? Тэр "staraja suka" гэж хэлсэн нь ямар учиртай вэ? Мөн Анягийн ээжийн нүүр хөх няц болсон байна" гэж АНУ-ын Төрийн департаментаас асуусан ч хариулт өгсөнгүй.
Харин 2 хоногийн дараа сониуч сэтгүүлч Мэтью Ли гэрийнхээ гадаа үл таних этгээдүүдэд зодуулжээ. Тэд гаднаасаа негрүүд шиг харагдаж байсан ч цагдаа ирэх чимээнээр "тикаем хлопцы!" гэж хашгиралдаад зугтжээ.
mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ