М.Зоригт гишүүн дараа жилийн даншигийн гоо бүсгүйд 50 сая төгрөг “амлажээ”

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн энэ сарын 8, 9-ний өдрүүдэд “Хүй долоон худаг”-т тэмдэглэн өнгөрүүлсэн.

Энэ жилийн даншиг наадмын нэгэн чимэг нь жороо морины уралдаанд тавдугаар байр эзэлсэн Баярмаа гэх бүсгүй байлаа. Түүний зургийг фото зургийн хоббитой УИХ-ын гишүүн М.Зоригт папарацидаж, өөрийн фэйсвүүк, твиттерээрээ дамжуулан олны мэлмий, сонорт хүргэж “Даншигийн од” болгосон юм. Түүгээр ч зогсохгүй М.Зоригт гишүүн “Дараа жилийн даншигт жороо морьтой гоо монгол бүсгүй шалгаруулах бол эхний байрыг 50 сая төгрөгөөр ивээн тэтгэнэ” хэмээн нүүр номондоо бичиж Хотын дарга Э.Бат-Үүлд хүртэл уламжлаад амжсан. Түүний саналыг хотын дарга ихэд таатай хүлээж авсан гэнэ шүү.

Т.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ