Г.Дэнзэнгийн биеийн байдал муу, эмчийн хяналтад байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр хорих төвд хоригдоод 80 хонож байгаа ч тэрбээр өнгөрсөн баасан гарагт өлсгөлөн зарласан юм.
Тэрбээр өөрөө хуурай өлсгөлөн зарлана гэсэн ч ар гэрийнхэн хийгээд өмгөөлөгчдийн зүгээс нойтон өлсгөлөн зарлуулахаар болгосон аж. Г.Дэнзэнгийн биеийн байдал муу, хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Эх сурвалж: 24 цаг.мн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ