Би Мэрилин Монрог хөнөөсөн гэж Тагнуулын төв газрын алуурчин мэдэгдлээ

Америкийн “Sentara General Hospital” эмнэлэгт хэвтэж байгаа Норман Ходжес гэдэг эр дуулиан тарьсан мэдэгдэл хийж, дэлхийн чихийг дэлдийлгэлээ. 78 настай Ходжес өөрийгөө мэргэжлийн алуурчин бөгөөд 41 жил төр засагтаа хүчин зүтгэхдээ 37 хүнийг хороосон гэж мэдэгджээ. Тэдгээр миа алдагсдын нэг нь Холливудын домогт од Мэрилин Монро гэнэ.

Хошууч цолтой Норман Ходжес ямартай ч АНУ-ын Тагнуулын төв газрын дээд түвшний ажилтан байсан нь үнэн юм байна. Тэрбээр мэргэн буудагч бөгөөд дорны тулааны урлагийг бүрэн эзэмшиж, хор ба дэлбэрэх бодистой харьцаж сурчээ. Ходжесийн баг 5 хүнээс бүрдэж байсан гэнэ.

Тэд улстөрийн олон аллага үйлдэж, сөрөг хүчний төлөөлөгчид, улстөрчид, сэтгүүлчид, Үйлдвэрчний эвлэлийн удирдлага, бас хэдэн эрдэмтэн, зураачийг цааш харуулжээ. Тэд эдгээр аллагаа 1959- 1972 онд дандаа Америкийн нутагт үйлдсэн аж. Хүн алах тушаалыг тэдэнд хурандаа Жеймс гэгч өгдөг байв.

Мэргэжлийн алуурчдын цааш харуулсан хүмүүсийн дунд ганц эмэгтэй байсан нь Мэрилин Монро. “АНУ-ын Засгийн газрын тушаалаар түүнд үхлийн тариа хийсэн" гэж Норман Ходжес мэдэгджээ. Ходжес “Мэрилин Монрог манай Америк улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байсан гэж манай дарга хэлсэн юм. Үйлдсэн хэрэгтээ би гэмшихгүй, харамсахгүй. Мэрилин бол Ерөнхийлөгч Джон Кеннидитэй амрагийн холбоотой байсан төдийгүй Кубын тэргүүн Фидель Кастрогийн ч амраг байсан. Тэр манай улсын стратегийн чухал мэдээллийг коммунистуудад дамжуулж болзошгүй байлаа” гэж ярилаа.

“Дарга Жеймс Хейворс надад хэлэхдээ Мэрилин Монро өөрөө амиа хорлосон мэт байдлаар харагдахаар түүнийг ал гэсэн. Эсвэл хар тамхины тунг хэтрүүлсэн мэт байх ёстой байв. Би эм хүн огт алж үзээгүй ч зөвхөн тушаал биелүүлсэн юм. Би Америкийн төлөө үүнийг хийсэн” гэж Норман хэнэг ч үгүй мэдэгджээ.

Мэрилин Монрог 1962 оны 8 сарын 5-ны шөнө 1 цагийн үед алжээ. Алуурчин Мэрилиний гэрт нэвтэрч түүнийг унтаж байхад тариа хийсэн аж. Өглөө үйлчлэгч түүнийг олоход Мэрилин яг л хэн нэгэн рүү утастах гэсэн мэт гартаа харилцуур утсаа атгасаар өнгөрсөн байв. Түүний орны дэргэд нойрны эмийн хоосон хайрцаг харагджээ.

XX зууны хамгийн алдартай жүжигчин Мэрилин Монрогийн үхлийн нууц ингээд тайлагдлаа гэж үү? Тухайн үед Монро амьдралынхаа нэлээд хүнд үеийг туулж байсан юм. Өмнөх жил нь нөхөр Артур Миллерээс салж, бас өөрийнх нь тоглосон сүүлийн кино бөөн шүүмжлэлд өртсөн тул Мэрилин сэтгэлээр унаж гутран унтлагын өрөөнөөсөө бараг гарахгүй байнга нойрны эм уух болжээ.

Ер нь Мэрилин Монрогийн үхлийн талаар олон хувилбар байдаг. Мэрилин Монро хар тамхи хэтрүүлж хэрэглээд өнгөрсөн гэж нэг хэсэг нь батлахад нөгөө зарим нь "Түүнийг донтсон хар тамхичин гэдгийг ойр тойрны хүмүүс нь нууж байсан" гэдэг. Мөн мафийнхан Мэрилинийг хөнөөсөн, түүнчлэн ах дүү Кеннедийн даалгавраар хороосон гэсэн таамаглал ч бий. Мэрилин үнэндээ ах дүү Кеннедийн аль алинтай нь амрагийн харилцаатай байсан. Иймээс ах дүүс энэ нууцаа нийтэд задруулахгүй, нуухыг хүссэн учраас Мэрилинийг алах захиалга өгсөн юм байх. Өөр нэг хувилбараар Мэрилин Монрогийн үхэлд эмчлэгч эмч Ральф Гринсон буруутай гэнэ. Энэ нь Майкл Джексоны үхлийг санагдуулахгүй байна уу?

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ