Өсвөрийн 30 тамирчин шатрын Азийн аваргын төлөө өрсөлдөж байна
Энэ сарын 03-ны өдрөөс 11-нийг хүртэл Солонгос улсын Сувон хотод Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Уг тэмцээнд 15 орны 282 өсвөрийн шатарчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин тус тэмцээнд оролцож байна.
Багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ