Баавар нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон юм. Шүүх хуралд Баавар хорих ангиас онлайнаар оролцсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн Бааварын гаргасан гомдлыг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ