Хакүхо тоглолтынхоо ид үед зодог тайлах ёстой
2500 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг монгол бөхчүүд ээлж дараагаар эзэгнэж буй нь арлын орныхонд таалагдахгүй байгаа бололтой. Тэд нэгэн цагт их аварга Д.Дагвадоржийг элдэв шахаасаар дарамталсаар зодог тайлуулсан.
Тэгвэл энэ удаа тэд тэрхүү түүхийг дахин давтахаар улайрч эхэлжээ. Тодруулбал, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалыг ид гялалзаж байгаа үед нь дэвжээнээс буулггах сонирхол япончуудад давамгайлах болжээ. Уг нь тэрбээр 2020 оны олимп хүртэл зодог тайлахгүй барилдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Өнгөрсөн сарын 30-ны өдөр “The Japan times”-д Хакүхог тоглолтынхоо оргил үед зодог тайлах ёстой гэж япончууд санал болгож байгаа талаар мэдээллэжээ. Бяр тэнхээгээрээ аархаж, мэргэжлийн сумогийн япон тамирчдыг өмнөө гишгүүлэхийг больсон Хакухо М.Даваажаргалыг зодог тайлуулах хүсэл сумогийнхны хүрээнд хүчтэй газар авч байгаа бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ